шударга ёс 3 нийтлэл байна

Нийгмийн тэгш боломж

Social equity гээд орчуулгаасаа авахуулаад сонирхолтой сэдвийг Синдикат ярилцлагын 56 дахь дугаараар хөндөж байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа арьс өнгө, үндэс угсаа, хүйс, бэлгийн чиг баримжаа, ялгаатай хөгжил, улс төрийн үзэл бодол, амьдралын үнэ цэнээрээ ялгагдан бие биеэ хүлээн зөвшөөрөөд амьдарч байгаа нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь биесээ үзэн ядаад бүр амийг нь золиод, дайн байлдаан хийдэг. Нийгмийн тэгш боломж гэж юу болох, яагаад чухал гэдгийг ярилцахаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга О.Байгаль нарыг урьлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#шударга ёс #тэгш боломж #тэгш байдал #ялгаатай байдал

Шударга ёсны лекц

Филосифи гэнгүүт л юу юугүй “Хэцүү, уйтгартай” гэж битгий бодоорой. Философийг өдөр тутмын маш ойрын жишээнээс ургуулан тунгааж болдог. Энэ удаагийн 12 цуврал лекцийн маань сэдэв бол “Шударга ёс (JUSTICE)”. Цуврал тус бүр 2 хэсгээс бүрдэх ба, бүх лекцийн туршид “Шударга ёс гэж юу вэ?” гэдэг талаар өдөр тутам хэнд ч тохиолдож болох явдлууд дундаас хамтдаа тунгаан хэлэлцэх болно.
#боловсрол #танин мэдэхүй #шударга ёс

Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь

Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн.
#ардчилал #шударга ёс